Юрген Клопп: Ирэх долоо хоногт бид араатнууд болсон байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-07-29

Английн "Ливерпүүл" клубын дасгалжуулагч Юрген Клопп улирлын өмнөх бэлтгэлийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. "Ливерпүүл" сүүлийн дөрвөн удаагийн нөхөрсөг тоглолтдоо тийм ч таатай үр дүн үзүүлээгүй. Гурав хожигдож, нэг тэнцсэн.  Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө "Наполи" клубтэй нөхөрсөг тоглолт хийгээд хожигдсон билээ. Харин Клопп эдгээр үр дүнд тийм ч сэтгэл дундуур биш байгаа аж.

Тэрбээр "Улирлын өмнөх бэлтгэл тун сонирхолтой байна. Тэгд бүгд л бидэнд баяр хүргэе, баяр хүргэе гэсэн сэтгэлээр хандаж байгаа. Бид ч найрсаг хүмүүс учраас баярлалаа, баярлалаа гэсэн сэтгэлээр хариу барьж байна.   "Наполи"-тай хийх тоглолтын өмнө тэд бидэнд шил улаан дарс өгсөн. Маш сайныг. Гэхдээ энэ  бол хожигдох шалтгаан биш л дээ. 

Харин багийн 6 тоглогч дутуу байна гэдэг л  асуудал. Тоглогчид улирлын өмнөх бэлтгэлийн үеэр эзгүй байх үе бий, байнга л ингэдэг. Тэд бэлтгэлдээ нэгдэж амжаагүй, хэдэн өдрийн дараа ирнэ. Энэ тийм ч таатай биш. Гэхдээ бид хүн бүрийг аль болохоор сайн бэлтгэхийн төлөө л ажиллаж байгаа. Улирал эхлэхэд бид 100 хувь бэлэн байх ёстой. 

Сайн мэдээ гэвэл өрсөлдөгч багууд бидэнд нэг асуудал байна гэж бодно. Харин бид дараа долоо хоногт тэс өөр, араатан болсон байх болно" хэмээн ярьжээ.