Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Тэгвэл дэлхийн аваргын өмнө зарим шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж байна. Өнгөрсөн шөнө Бельгийн шигшээ баг Коста-Рикатай нөхөрсгөөр тулж, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтуудаа тун ч амжилттай өндөрлүүллээ.
Энэ удаагийн тоглолтын 24 дэх минутад Коста-Рикагаас Руис гоолдсон. Тэгвэл 31 дэх минутад Мертенс тэнцүүлсэн бол 42, 50 дахь минутад Лукаку хоёрыг оруулжээ. Улмаар “Боруисся Дортмунд”-д гялалзсан Батшуайи 64 дэх минутад гүйцээсэн байна.