Олон улсын Хөлбөмбөгийн холбоо 2019 оны шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөх 10 шилдэг тоглогчийн нэрийг зарлалаа. Аваргуудын лигт түрүүлсэн "Ливерпүүл" клубээс шилдэг 10-т гурван хөлбөмбөгчин багтлаа. Тодруулбал, төвийн хамгаалагч Виржил ван Дейк, довтолгооны гурвалын хоёр нь болох Садьо Мане, Мохамед Салах нар багтсан юм. Тэгвэл Голландаас гурван хөлбөмбөгч шилдэгт нэр дэвшсэн нь хамгийн олон болж байна.
Тэгвэл Аваргуудын лигийн финалд шалгарсан Голландын "Аякс" клубын гол тоглогчид болох Фрэнки де Ионг болон Маттиас де Лигт нар шилдэг аравт багтсан юм. Мэдээж Роналдо, Месси, Мбаппе, Азар зэрэг багаа чирсэн тоглогчид шилдэгт нэр дэвшлээ.
Шилдэг 10-т багтсан хөлбөмбөгчид
Криштиано Роналдо /Португал/
Лионель Месси /Аргентин/
Эдин Азар /Бельги/
Харри Кейн /Англи/
Килиан Мбаппе /Франц/
Виржил ван Дейк /Голланд/
Садьо Мане /Сенегал/
Мохамед Салах /Египет/
Фрэнки де Ионг /Голланд/
Маттиас де Лигт /Голланд/