Английн "Ливерпүүл" клуб Францын "Лион"-тай нөхөрсөг тоглолт хийж, 3:1-ээр хожсон билээ. Энэхүү тоглолтын дараа Юрген Клопп багийнхаа болон тоглогчдынхоо талаар ярьсан байна.
Тэрбээр "Саяхан бидэнтэй нэгдсэн тоглогчдын бэлтгэл сайн байгаад би гайхаагүй. Салах гэхэд өдөржингөө гүйсэн ч чадахаар байна. Тэр бидэнд өөр, нээлттэй хөлбөмбөг тоглох боломжийг олголоо. Заримдаа бид бөмбөгийг арын хамгаалагчдын ард хаяж өгч болох юм. Ингэвэл Мо шинэ амжилтыг үзүүлж чадна.
Фирмино байрлалаа тун зөв эзэлж, торгуулийн талбайд төгс тоглолоо. Энэ бидэнд үнэхээр ач холбогдолтой. Харри Уилсон эхний хагаст сайн тоглосон, бас гайхалтай гоол орууллаа. Түүний хэв маягт нийцсэн, үнэхээр гайхалтай гоол байсан.
"Лион"-тай хийсэн тоглолтод манай залуучууд тун сайн байлаа. Тэр дундаа сүүлийн 30 минутад үүнэхээр сайн тоглосон. Бид энэ бүрэлдэхүүнээр хоёр, гурван ч удаа тоглосон. Энэ удаад бүр сайн байлаа. Тиймээс би маш их баяртай байна. Гэхдээ ням гарагт "Манчестер Сити"-гийн эсрэг бид илүү сайн тоглох хэрэгтэй" хэмээн ярьжээ.