Туркийн "Трабзонспор" Старрижийг урьжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-02

Английн "Ливерпүүл" клубын довтлогч асан Даниел Старриж  Турк руу явж магадгүй байна. Sky Sports-ийн мэдээлж байгаагаар Туркийн "Трабзонспор" клуб 29 настай Англи хөлбөмбөгчийг багтаа нэгдэхийг урьсан аж. 

Старриж "Ливерпүүл"-тэй хийсэн гэрээ нь дууссанаас хойш чөлөөт агент байгаа. Тиймээс хаашаа явах сонголтоо хийхэд л болно. Түүний хувьд "Ливерпүүл"-ийн төлөө 160 тоглолтод оролцож, 67 гоол оруулсан юм.