"Сити" Санег 160 саяар үнэлжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-02

Германы алдар "Байерн Мюнхэн" клуб Английн "Манчестер Сити" багийн хагас хамгаалагч Лерой Санег сонирхож байгаа билээ. Manchester Evening News-ийн мэдээлж байгаагаар "Хотынхон" 23 настай Герман хөлбөмбөгчийг 150-160 сая еврогоор үнэлж байгаа аж.  "Сити"-гийн удирдлагууд түүнийг зарах гэж тэгтлээ хүсэхгүй байгаа бөгөөд өөрөө явахаар шийдвэл саналыг нь хүндэтгэж үзэх юм байна.

Харин одоогоор Сане явах асуудлаар багийн удирдлагуудтай ярилцаагүй аж. Гэхдээ өмнө нь Сане "Байерн" руу явах хүсэлтээ илэрхийлсэн, гэрээ цуцлах үнэ 100 сая евро гэсэн мэдээлэл гарч байсан. Тэрбээр "Байерн"-д очвол татварын дараах байдлаар жилдээ 20 саяын цалин авах боломжтой талаар ч мэдээлэл гарсан билээ. Санегийн хувьд өнгөрсөн улиралд Английн премьер лигт 31 тоглолтод оролцож, 10 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгсөн юм.