15 хүртэлх насны охидын шигшээ баг өнөөдөр Хонгконгтой тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-05

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын фестиваль БНСУ-ын Мукпу хотноо өнөөдөр нээлтээ хийж байна. Тус фестивальд манай улсаас Япон мэргэжилтэн Рио Кавамотогоор удирдуулсан 15 хүртэлх насны охидын шигшээ баг оролцож байгаа ажээ

Манай баг Хонг Конг, Умард Марианы Арлууд, Гуамын шигшээ багуудтай нэг хэсэгт бичигдсэн бөгөөд эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг 15:00 цагаас хийх гэж байна. 

МОНГОЛ – ХОНГ КОНГ 8 сарын 5 1️⃣5️⃣:0️⃣0️⃣
МОНГОЛ – У.М.АРЛУУД 8 сарын 6 1️⃣5️⃣:0️⃣0️⃣
ГУАМ – МОНГОЛ 8 сарын 7 1️⃣8️⃣:0️⃣0️⃣