Бразилын "Фламенго" клуб Францын "Марсель"-д хүчин зүтгэж байгаа Итали довтлогч Марио Балотеллид 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл гэрээ санал болгосон ажээ. Энэ жил 28 настай хөлбөмбөгчид жилийн 4 саяын цалин санал болгожээ.
2018/19 оны улиралд Балотелли "Ницца", "Марсель" багуудад тоглосон. "Ницца" -гийн төлөө тэрбээр 10 тоглолт хийж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм. Харин "Марсель"-д Балотелли 15 тоглолтод оролцож, 8 гоол оруулжээ.