Рүүни "Дерби" клубтэй 1.5 жилийн гэрээ байгуулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-07

АНУ-ын "Ди Си Юнайтед" клубт хүчин зүтгэж байгаа Уэйн Рүүни ирэх оны нэгдүгээр сараас "Дерби"-д тоглогч, дасгалжуулагчийн хувиар ирэхээр болжээ. Энэ жил 33 настай Англи эр шинэ багтайгаа 1.5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд цаашлаад нэг жилээр сунгах боломжтой аж. 

"Дерби" надад боломж өгсөнд үнэхээр урамтай байна. Би Филипп Күүк дасгалжуулагчийн багт нэгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа. Багт би том хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна" хэмээн Рүүни ярьжээ. Рүүни  "Ди Си Юнайтед"-ын төлөө 23 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгөөд байна.