Юрген Клопп: Бид тоглолт болгондоо л хожихыг хичээнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Английн "Ливерпүүл" клубын дасгалжуулагч Юрген Клоппоос Аваргуудын лиг болон Английн премьер лигийн алинд нь илүү ач холбогдол өгч байгаа талаар асуухад ингэж хариулжээ.

Тэрбээр "Харамсалтай нь би үүнийг шийдэж Бид авч чадах зүйлээ авах л хэрэгтэй.  Түүний төлөө л тоглоно. Өнгөрсөн улиралд бид Аваргуудын лигт ач холбогдол өгөөд премьер лигийг орхисон юм биш. 

Юуны өмнө бид "Челси"-тэй хийх Европын Супер цомын тэмцээнд анхаарлаа хандуулж байна. Мэдээж энэ хэцүү байх болно. Би суут ухаантан биш учраас авч чадах цом байвал авахын төлөө л тэмцэнэ. Аз болоход бид энэ улиаралд ямар нэг тэмцээнд түрүүлж, цааш тэмцэх болно" хэмээн ярьжээ. Өнөө шөнө "Ливерпүүл" Супер цомын төлөө "Челси"-тэй тоглоно.