"Ливерпүүл" Европын "Супер цом"-ыг авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-15

Европын "Супер цом"-ын төлөөх "тулаан" өнгөрсөн шөнө боллоо. Энэхүү цомын төлөө Английн "Ливерпүүл" болон "Челси" клубүүд хоорондоо тулсан. Анх удаа Английн багууд Европын тавцанд "Супер цом" булаалдаж байгаа нь энэ байлаа. 

Энэхүү тоглолтын үндсэн цагт хоёр баг 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилт цохиход "Ливерпүүл" илүүрхлээ. Тоглолтын 36 дахь минутад Жиру гоолдож, "Челси" тэргүүлж эхэлсэн. Гэвч 48 дахь минутад Фирминогийн гоёмсог дамжуулалтаар Мане гоолдож, тэнцүүлсэн. Ийнхүү хоёр баг 90 минутад 1:1-ээр тэнцсэн юм. Улмаар цаг сунгахад өнөөх Мане 95 дахь минутад Фирминогийн дамжуулалтаар нэгийг оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч 101 дэх минутад Жоржиньо торгуулийн цохилтоор тэнцүүлж дөнгөсөн. 

Ийнхүү хоёр баг торгуулийн цохилт цохихоор болоход "Ливерпүүл"-ийн хаалгач Адриан "Челси"-гийн тав дахь цохилт буюу Абрахамын цохисон бөмбөгийг хааж, багтаа цом авчирсан юм. Ийнхүү "Ливерпүүл" түүхэндээ 4 дэх удаагаа "Супер цом"-д түрүүллээ.