"Байерн" Коутиньог худалдаж авах нөхцөлтэйгээр зээлээр авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-19

Германы алдарт "Байерн Мюнхэн" клуб Испанийн "Барселона"-гаас хагас хамгаалагч Филиппе Коутиньог худалдаж авах нөхцөлтэйгээр зээлээр авлаа. Германы аваргууд түүнийг жилийн хугацаатай зээлж байгаа аж. Өчигдөр Коутиньо "Байерн"-ы эмчийн үзлэгээр орсон байна. 

Жилийн дараа түүнийг худалдаж авна. Худалдаж авах үнэ нь 120 сая евро аж.  Хоёр тал наймааны үнийн дүнг ил болгохгүй гэж тохиролцсон юм байна. Гэвч "Барселона" клубын албан ёсны сайтад 120 саяын талаар мэдээлжээ. Коутиньо "Барса"-гийн төлөө 76 тоглолтод оролцож, 21 гоол оруулсан юм.