Английн прмеьер лигийн 2 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тойрогт “Челси”-г бутниргэсэн “Манчестер Юнайтед” клуб энэ удаад “Вулверхэмптон”-ы талбайд зочиллоо. Европа лигт гайхалтай байж, плей-офф шатанд үлдчихээд байгаа “Чононууд” талбайдаа муугүй байж, хүчтэй өрсөлдөгчтэйгээ 1:1-ээр тэнцлээ.
Тоглолтын 27 дахь минутад Марсьяль гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Рубин Невеш 55 дахь минутад хариуг нь барьж, тэнцүүлжээ. Ийнхүү “Манчестер Юнайтед” 4 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж эхлэв. Тэгвэл “Вулверхэмптон” хоёр тэнцэж, хоёр оноотой боллоо.