Английн “Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Алекс Окслейд-Чемберлен багтайгаа байгуулсан гэрээгээ сунгажээ. Энэ жил 26 настай залуу урт хугацааны гэрээ байгуулж буй аж. Тодорхой хэлбэл, 2023 он хүртэл гэрээгээ сунгасан юм байна.
Өнгөрсөн улиралд Окслейд Английн премьер лигт ердөө хоёрхон тоглолт хийсэн. Удаан хугацааны туршид өвдөгний бэртэлтэй байсан тэрбээр шинэ улирлын эхнээс эргэн ирээд байгаа юм.