Японы нийслэл Токио хотноо өнөөдөр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан болох юм. Барилдаан дөнгөж сая 10:00 цагаас эхэллээ.
Манайхаас 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт манай бөх Португал болон Лаосын бөхчүүдийн ялсантай нь барилдана. Түүний хэсгийг Гүржийн алдарт бөх Амиран Папинашвили тэргүүлж байгаа. Д.Амартүвшин Солонгосын бөх Чой Ин Хукийг ялчихвал хэсгийн аваргын төлөө Амирантай тулах магадлалтай юм.
48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, залуу мастер Г.Наранцэцэг нар барилдана. М.Уранцэцэг аваргын хувьд D хэсгийг тэргүүлж барилдана. Эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайвань болон Гуамын бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Манай бөх хэсгийн аваргын төлөө Г.Отгонцэцэгтэй тулах магадлал өндөр байна. Хэрвээ хагас шигшээд шалгарч чадвал дэлхийн аварга Дариа Болодидтэй барилдах магадлалтай.
Г.Наранцэцэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Маруса Стангартай барилдахаар оноолт таараад байна. Энэ хэсгийг Аргентины бөх Пауло Парета тэргүүлж байгаа.