Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн билээ. Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жингийн аваргууд тодорно. Барилдаан 09:00 цагаас эхэлсэн. Манайхаас 66 кг-д нэг, 52-т хоёр бөх зодоглож байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Солонгосын алдарт жүдоч Ан Баултай учраа таараад байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдах Л.Сосорбарам В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Анжа Станжертай барилдахаар оноолт таарлаа. Харин Б.Хорлоодой С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Гвине-Бисау улсын бөх Цезар Такианатай барилдахаар оноолт таарсан байна. Түүний хэсгийг Японы Абе Ута тэргүүлж байгаа.