“Ювентус” талбайдаа “Наполи”-г хожлоо

O.Admin
2019-09-01

Италийн Сери А лигийн 2 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ улиралд түрүүлэхийн төлөө “Ювентус”-тэй өрсөлдөж магадгүй гэгдэж буй “Наполи” клуб хамгийн гол өрсөлдөгчийнхөө талбайд зочиллоо. Энэ тоглолтод “Наполи” хүчтэй байгаагаа харуулж, “Ювентус”-т эцсийн мөчид 4:3-аар хожигдов.

Ийнхүү “Ювентус” эхний хоёр тойрогоос оноо алдалгүй гарч ирж, хүснэгтийг тэргүүлж байна. Тоглолтын 16 дахь минутад Данило гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь 19 дэх минутад Игуаин нэгийг нэмсэн бол Роналдо 62 дахь минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулсан.

3:0-ээр хожигдож эхэлсэн “Наполи”-гоос 66 дахь минутад Манолос гоолдсон бол хоёр минутын дараа Лосано нэгийг нэмж, Ди Лоренцо 81 дэх минутад тэнцүүлж, барьсан юм. Гэвч 90 дэх минутад Кулибали өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, “Ювентус”-т 3 оноо бэлэглэлээ.

Бусад тоглолтын үр дүн

Милан 1-0 Брешия