Хятадын баг эхний ялагдлаа хүлээлээ

Б.ГАНЗОРИГ
2019-09-03

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Багууд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийсэн бөгөөд талбайн эзэн БНХАУ-ын баг A хэсэгт орсон бөгөөд өчигдөр Польшийн багтай тоглож нэмэлт цагт 76-79 харьцаагаар хожигдлоо. Улмаар А хэсгийг Польшийн баг тэргүүлж, Хятадын баг удаалж байна. Тэгвэл энэ жилийн ДАШТ-д түрүүлж магадгүй гэж яригдаад буй Сербийн баг Азийн төлөөлөл Филиппинчүүдийг илт давуу буюу 126:67-оор "шүүрдсэн" гэхэд болно.