2022 оны Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолт манай талбайд боллоо. Монголын шигшээ баг талбайдаа Мьянмарын багийг талбайдаа хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар дэлхийн аваргын түүхэн дэх анхны ялалтаа авлаа.
Манай шигшээ түүхэндээ анх удаа дэлхийн аваргын урьдчилсан шатанд шалгарч, Япон, Киргиз, Мьянмар, Тажикстан зэрэг багуудтай нэг хэсэгт багтсан. Тэгвэл эхний тоглолтоо манайхаас 58 чансаагаар илүү Мьянмарын эсрэг хийж, хожсоноор хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг А.Дөлгөөн оруулсан юм. Манай шигшээ баг энэ сарын 10-ны өдөр Тажикстаны шигшээтэй талбайдаа хэсгийн хоёр дахьтоглолтоо хийнэ.