Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаар ОХУ 6.1 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцож байгаа ажээ. Зөвхөн дэлхийн аваргыг шууд дамжуулах эрхээ худалдах орлого нь гэхэд 3 тэрбум ам.доллар олох аж.
Мөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны ивээн тэтгэгчдийн ачаар 1.65 тэрбум ам.долларыг олно. Тэгвэл Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4.8 тэрбум ам.долларын орлого олж байж.
2010 онд Өмнөд Африк 3.9, 2006 онд Герман 1.9 тэрбумын орлоготой ажиллаж байжээ. Орост өнөөдөр хөлбөмбөгийн ДАШТ эхэлж, ирэх сарын 15 хүртэл 11 хотод болох юм.