Тажикстаны шигшээ баг Улаанбаатар хотод ирлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-08

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан 2-р шатны "F" хэсэгт багтсан Тажикистаны шигшээ баг өнөө өглөө Москвагаар дамжин Улаанбаатарт газардлаа. Тэд энэ сарын 10-ны мягмар гарагийн  17:00 цагаас Монголын шигшээ багтай хэсгийн 2 дахь тоглолтоо хийх юм. Одоогоор хоёр баг ижил 3 оноотой хэсгээ тэргүүлж байгаа.

Усмон Тошев ахлах дасгалжуулагчтай Тажикууд 21 тоглогчийн бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд 3 хаалгач, 7 хамгаалагч, 8 хагас хамгаалагч, 3 довтлогчтой иржээ. Бүрэлдэхүүнийг танилцуулвал:

Хаалгач: Рустам Ятимов («Истиклол»), Шохрух Киргизбоев («Локомотив-Памир»), Фатхулло Бобоев («Регар-ТадАЗ»);

Хамгаалагч: Хуршед Бекназаров («ПС ТИРА», Индонез), Давронжон Эргашев («Хужанд»), Манучехр Сафаров («Хужанд»), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (бүгд «Истиклол»);

Хагас хамгаалагч: Парвизжон Умарбоев («Локомотив», Болгар), Амирбек Журабоев («Навбахор», Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панжшанбе, Мухаммажон Рахимов, Комрон Турсунов (бүгд «Истиклол»), Кароматулло Саидов («Куктош»), Илхомжон Баротов («Истаравшан»);

Довтлогч: Манучехр Жалилов («Персебая», Индонез), Жахонгир Эргашев («Хужанд»), Шериддин Бобоев («Истиклол»).

Ахлах дасгалжуулагч – Усмон Тошев.