С.Цэрэнчимэд, О.Бурмаа нар ялагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-18

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өчигдөр “Барыс” спорт цогцолборт эхэлсэн билээ.  Тэгвэл  57 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд Японы алдарт бөх, олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай барилдаж, оноогоор цэвэр ялагдлаа. 

Кавай гарч ирсэн даруйдаа хөлд алдалж сууж, ард нь гарч хоёр оноо авсан. Улмаар хэрээс мэхний барьц авч, дөрөв эргээд л 10:0-ээр буюу оноогоор цэвэр яллаа. 

76 кг-ыгн жинд зодоглосон О.Бурмаагийн хувьд  ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай барилдаж, 5:2-оор ялагдлаа.  Хятадын бөх цаашид ялбал манай тамирчин дагаж барилдах боломжтой болно.