Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд барилдаж байгаа Б.Шоовдор дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа хийж, яллаа. Манай бөх шөвгийн наймд Германы Сандра Парусжевскитэй хүч үзэж, 6:2-оор буулгаж авлаа.
Ингэснээр хагас шигшээ шатанд шалгарч үлдээд байна. Манай бөх одоо ганцхан ялахад л финалдах боломжтой. Б.Шоовдор хагас шигшээд 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдана.
Тэгвэл 65 кг-д барилдсан Х.Болортуяа шөвгийн 16-д Украины Ирина Кольяденкод ялагдсан. Харин Украины бөх шөвгийн наймд Хятадын бөхийг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тиймээс Х.Болортуяа дагах найдлагатай хэвээр үлдлээ.