Клопп премьер лигийн эхний 150 тоглолтдоо 92 хожил авлаа  

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-23

Английн премьер лигийн зургадугаар тойргийн хүрээнд “Челси”-г талбайд нь “Ливерпүүл” 1:2-оор буулгаж авсан билээ. Тэгвэл энэ нь Юрген Клоппын багаа удирдаж, премьер лигт хийсэн 150 дахь тоглолт байжээ.  Герман мэргэжилтэн 150 тоглолтынхоо 92-т хожиж, Жозе Моуриньогийн араас хоёрт бичигдлээ.

Моуриньо “Челси”-гийн хамтаар премьер лигийн эхний 150 тоглолтдоо 105 хожиж, гайхалтай амжилтыг тогтоосон билээ. Энэ жагсаалтын гуравдугаар байрт “Манчестер Юнайтед”-ны домогт дасгалжуулагч Алекс Фергюсон бичигддэг бөгөөд премьер лигийн эхний 150 тоглолтдоо 90 хожил авч байжээ.