“Челси” 40 жилийн өмнөх анти рекордоо давтлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-23

Английн “Челси” клуб премьер лигийн эхний 6 тойрогт 13 гоол хаалгандаа алдаад байна. 6 дугаар тойрогт Лондоны баг “Ливерпүүл”-ийг талбайдаа хүлээж авч, 1:2-оор хожигдсон. Нээлтийн тойрогт “Манчестер Юнайтед”-д 4:0-ээр “зодуулсан”-аасаа хойш тоглосон баг бүртээ хоёр гоол алдаж байгаа. “Лестер”-тэй 1:1-ээр тэнцсэнийг эс тооцвол.

Тэгвэл “Челси” 40 жилийн өмнө буюу 1978-1979 оны улиралд эхний зургаан тойрогт хаалгандаа 13 гоол алдаж байжээ.  Тухайн улиралд “Цэнхэрүүд” доод лиг рүү унаж байсан түүхтэй аж.  Энэ улирлын эхнээс “Челси”-г Лампард удирдаж байгаа. Довтолгооны хувьд асуудалгүй, багийн гол довтлогч Абрахам нь 6 тойрогт 7 гоол оруулсан. Харин хамгаалалтын бүрэлдэхүүн нь улам нимгэрсээр байна. “Ливерпүүл”-тэй хийсэн тоглолтод хоёр ч хамгаалагчаа бэртэлд алдсан билээ.