Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын нийслэл Москва хотын алдарт Лужник цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр “хөшгөө нээлээ”. Нэг сарын турш хөлбөмбөгийн хорхойтнуудыг дэлгэцийн өмнө уях энэ тэмцээнд 32 баг оролцох бөгөөд хамгийн эхний тоглолт ОХУ-Саудын Арабын хооронд болсон юм. Тэгвэл хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт болно.
Тодруулбал, Екатеринбургийн цэнгэлдэх хүрээлэнд А хэсгийн тоглолт эхлэх бөгөөд эхний тоглолт Египет-Уругвайн багийн хооронд болох юм. Тоглолт 20:00 цагт болно.
Мөн В хэсгийн Санкт Петербургт Морокко-Ираны баг 23:00 цагт тоглох бол Сочид Португал-Испанийн баг 02:00 цагт тоглох хуваарьтай байна.