Францийн шигшээ Австралитай тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-16

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний C, D хэсгийн тоглолтууд өнөөдөр болох учиртай. 18:00 цагаас С хэсгийн тэргүүн хамгийн хүчтэй баг Францийн шигшээ Австралитай тулна. Хоёр баг хамгийн сүүлд 2013 оны аравдугаар сарын 11-нд тулахад Франц өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч байжээ.

Тэгвэл Францын шигшээ сүүлийн таван тоглолтдоо 3 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдсон. Колумбын шигшээд 3:2-оор хожигдсонхоо дараа Оросыг 3:1, Ирландыг 2:0, Италийг 3:1-ээр хожсон юм. Хамгийн сүүлд АНУ-ын шигшээтэй 1:1-ээр тэнцсэн. Ялалтын хувь 66. Австралийн шигшээ ч мөн адил сүүийн 5 тоглолтдоо 3 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдсон. Ялалтын хувь 66. Гондурасыг 3:1-ээр хожсоныхоо дараа Норвегийн багт 4:1-ээр хожигдож, Колумбтай хуурай тэнцсэн. Тэгвэл сүүлийн хоёр тоглолтдоо Чехийг 4:0, Унгарыг 2:1-ээр хожсон байна.

Хоёр багтай холбоотой зарим статистик

Франц

-Өмнө нь энэ хоёр баг гурван удаа учраа тааран тоглоход Франц огт хожигдоогүй. Хоёр хожиж, нэг удаа тэнцсэн.

-Франц сүүлийн 14 тоглолтынхоо есөд нь дор хаяж 3 гоол оруулжээ.

-Дидье Дешамын удирдлага дор Францын шигшээ сүүлийн 8 тоглолтынхоо 6-д хожиж, 17 гоол оруулсан.

Австрали

-Австралийн шигшээ сүүлийн 5 тоглолтынхоо дөрөвт нь дор хаяж 3 гоол оруулсан.