Хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсэгт багтсан Аргентины шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо Исландтай хийх гэж байна. Энэ тоглолт өнөөдөр 20:00 цагаас болно. Хоёр баг дэлхийн аваргын хүрээнд анх удаагаа учраа таарч байгаа аж.
Аргентины хувьд сүүлийн 5 тоглолтдоо 3 хожиж, 2 хожигдсон, ялалтын хувь 60. Нигерт 4:2, Испанид 6:1-ээр бутниргүүлсэн. Харин Оросыг 1:0, Италийг 2:0, хамгийн сүүлд Гайтиг 4:0-ээр буулгаж авсан юм. Исландын хувьд сүүлийн 5 тоглолтоосоо ердөө ганц л хожсон. Гурав хожигдож, нэг тэнцсэн, хожлын хувь ердөө 26. Индонезийн шигшээг 4:0-ээр хожсоныхоо дараа Мексикт 3:0, Перуд 3:1, Норвегид 3:2-оор хожигдсон. Хамгийн сүүлд Ганатай 2:2-оор тэнцсэн юм.
Хоёр багтай холбоотой зарим статистик
Аргентин
-Аргентин болон Исландын шигшээ багууд өмнө нь таарч тоглох боломж гараагүй.
-Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Сампаоли эцсийн мөчид 23 тоглогчдоо өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Мануэль Ланзини бэртэл авсан учир түүнийг Энцо Пересээр орлуулсан.
Исланд
-Исландын шигшээн сүүлийн үеийн форм тийм ч сайн биш байгаа. Сүүлийн дөрвөн нөхөрсөг тоглолтынхоо гуравт нь хожигдож, 11 гоол алдсан.