Франц, Дани С хэсгийг тэргүүлж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-17

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр С хэсгийн хоёр тоглолт болж өндөрлөсөн. Энэ хэсгийн тэргүүн баг Францын шигшээ Австралитай тулж, 2:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 58 дахь минутад Гризманн торгуулийн цохилтоос гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч 62 дахь минутад Жединак торгуулийн цохилтоос хариу барьсан. Тэгвэл Погба 81 дэх минутад гайхалтай нэгэн гоол оруулснаар багтаа ялалт авчирсан юм.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө хоёр баг болох Перу болон Данийн шигшээн тоглолт өнгөрсөн шөнө болсон. Энэ тоглолтод Данийн шигшээ баг өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж, гурван оноо авлаа. Гэхдээ гоолын зөрүүгээр хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Поульсен 59 дэх минутад оруулжээ. Перугийн шигшээ энэ тоглолтод тун сайн байсан ч 45 дахь минутад торгуулийн цохилтоо алдаж, тэнцэх, цаашлаад хожих боломжоо үгүй хийсэн юм.