Францын “ПСЖ” клубын хагас хамгаалагч Анхель Ди Мариягийн багтайгаа байгуулсан гэрээ удахгүй дуусах гэж байгаа билээ. Тэгвэл тэрбээр замналаа Италийн Сери А-д үргэлжлүүлж магадгүй байна.
Энэ жил 30 настай хагас хамгаалагчийг Италийн “Интер”, “Наполи” клубүүд сонирхож эхэлжээ. Милан хотын баг түүнийг маш ихээр сонирхож байгаа аж. Шинэ дасгалжуулаг Карло Анчелотти түүнтэй “Реал”-д хамтарч ажиллаж байсан юм.