Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д энэ сарын 14-нд эхэлж, спорт сонирхогчдыг сонирхолтой тоглолтуудаар дэлгэцийн өмнө уях болсон билээ.
Түүнчлэн, хөлбөмбөгийн ДАШТ бүрээр зөнч амьтад тодордог. Энэ тэмцээний тухайд Ахеллис муур, наймаалж зэрэг амьтдаас гадна пенгвин, арслан зэрэг үзмэрч амьтад ч тоглолтын хувь заяаг өөр өөрийнхөөрөө зөгнөж байгаа юм.
Тэгвэл Өмнөд Америкийн Меделлин хотын “Санта фе” амьтны хүрээлэнгийн үзмэрч арслан ДАШТ-ийн Колумб, Японы багийн тоглолтын үр дүнг зөгнөжээ. Тодруулбал, арслан Колумбын багийг ялна хэмээн зөгнөсөн байна. Уг тоглолт энэ сарын 19-нд 20.00 цагт болох юм.