Голдэн Стэйт Уорриорс багийн гол тоглогч, хоёр удаагийн MVP Стифэн Көрри өнөөдөр Финикс Санс багийн эсрэг тоглож байгаад гэмтлээ. Тэрбээр 3-р үеийн дунд хэсэгт Аарон Бэйнс эсрэг довтлож байгаад зүүн гараад даруулж унаад гэмтлээ. Өнөөдрийн тоглолтод тэрбээр 9 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгээд байсан бөгөөд одоогоор хугацаа нь тодорхойгүй байна.
Харин тус тоглолтын эхний үе өндөрлөхөд 43-14 харьцаагаар Уорриорс хожигдож дуусгасан бөгөөд тоглолт 121-110 харьцаагаар Санс хожжээ.