Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгеширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр 1 даваа, 1 унаатай болж байгаа бөгөөд өнөөдөр тэрбээр комосүби Асанояматай барилдана
Макүүчи зиндааны маэгаширагийн 4-т Тамаваши Б.Мөнх-Оргил М-3-аас барилдах Такафүжийг давснаар хоёр даваатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр дахин өвдөг шороодож 2 унаатай боллоо.