Саудын Арабын багийн онгоцны хөдөлгүүрт гал гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-19

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй Саудын Арабын шигшээ багийн сууж явсан онгоцны хөдөлгүүрт гал гарчээ. Тус багийнхан дараагийн тоглолт болох Ростов он Дон хотыг чиглэн нисч явсан аж.

Энэ талаар багийн хэвлэлийн албанаас “Дөнгөж сая Ростов он Доны нисэх онгоцны буудалд газардлаа. Гэхдээ онгоцны нэг хөдөлгүүрт техникийн доголдол гарсан. Багийн гишүүд бэртэж гэмтсэн эсэхийг дахин нягтлана” гэж мэдэгджээ.

Харин тус улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ахмад аль Харби “КSA” спорт сувагт өгсөн ярилцлагадаа “Онгоцны баруун талын хөдөлгүүрт бага зэргийн гал гарсан ч, онгоц амжилттай газардсан” гэж ярьсан байна.

Нээлтийн тэмцээнд ОХУ-ын багт 0:5 харьцаагаар ялагдсан Саудын Араб маргааш Уругвайтай тоглох юм.