Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ад үргэлжилж байна. Тэгвэл хэсгийн эхний тойргын сүүлийн хоёр тоглолт өнөөдөр болох билээ. H хэсгийн Колумби, Японы тоглолт Мордовиа цэнгэлдэхэд 20:00 цагаа болох бол нөгөө тоглолт нь Польш Сенегалын багууд тоглолт Москва хотын Спартак цэнгэлдэхэд 23:00 цагаас болно.
Ингэснээр хэсгийн эхний тоглолтууд дуусч байгаа бөгөөд А хэсгийн хоёр дахь тойргын тоглолтууд эхэлнэ. Эзэн орны баг болох ОХУ-ын баг 02:00 цагаас Египтын багийг хүлээн авч тоглох бөгөөд тус тоглолт Петерсбург хотын Сайнт Петерсбург цэнгэлдэхэд болно.