Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. Өнөөдөр 20:00 цагт В хэсгийн Португал болон Мороккогийн шигшээ багийн тоглолт болно. Харин 23:00 цагаас А хэсгийн Уругвай болон Саудын Арабын шигшээгийн тоглолт болох бол шөнийн 02:00 цагт Испани Тунисын багтай тоглох учиртай.
В хэсгийн багуудын онцлог нь бүгд хамгаалалт сайтай мөртлөө маш олон гоол оруулдаг багууд. Тиймээс энэ хэсгийн багууд ДАШТ-ий хамгийн сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлэх боломжтой. Африк тивийн хөлбөмбөгийн хүчирхэг багуудын нэг Морокко ДАШТ-д өмнө нь дөрвөн удаа оролцож байжээ. 1970 онд анх оролцоод хэсэгтээ ХБНГУ, Перуд хожигдож, Болгартай тэнцэж мултарсан бол 1986 онд Англи, Баруун Герман, Польштой хэсгээс хагас шигшээд шалгаран шуугиулж байв. Дараа нь 1994, 1998 оны ДАШТ-д хэсгийн шатанд өрсөлджээ.
Харин энэ удаагийн ДАШТ-д В хэсгийн эхний тоглолтыг Ираны багтай хийсэн юм. Гэвч, тоглолтын хувь заяа эцсийн мөчид шийдэгдэж, Мороккогийн шигшээ цаг дуусах мөчид авто-гоол оруулснаар хожигдол хүлээсэн юм. Эсрэгээр Португал, Испанийн шигшээ багуудын тоглолт хэсгийн шатны хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж буй бөгөөд 3:3 харьцаатайгаар өндөрлүүлсэн. Тэгэхээр өнөөдөр Мороккогийн баг ОХУ-д хэдий хугацаагаар үлдэх эсэх нь Португалтай хийх тоглолтоос хамаарах нь. Хоёр багийн тухайд өмнө нь нэг л удаа учраа таарч байсан юм. Тодруулбал, 1986 оны ДАШТ-д хоёр баг F хэсэгт багтаж, Морокко 3-1-ээр хожиж байжээ.
Нөгөөтэйгүүр, өнөөдөр болох өөр нэгэн сонирхолтой тоглолт нь Морокког 1:0 оноогоор хожсон Иран Испанийн багийн тоглолт юм. Иран, Испанийн багууд өмнө нь нэг ч удаа учраа таарч байсангүй.