Японы шигшээ баг эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-20

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа билээ.  Тэгвэл Н хэсгийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Фалькао, Хамес Родригес, Карлос Бакка тэргүүтэй Колумбын шигшээ баг Японтай тулж, 2:1-ээр хожигдсон нь энэ дэлхийн аваргын гол шуугианы нэг боллоо.

Тоглолтын гурав дахь минутад Карлос Санчес торгуулийн талбайдаа санаатайгаар бөмбөгт гар хүрсэн. Үүний улмаас улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Харин 6 дахь минутад Кагава торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 39 дэх минутад Колумбаас Кинтеро чөлөөт цохилтоос тоог тэнцүүлсэн. Гэвч Осако 73 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсоноор багтаа ялалт авчирлаа.