Хэсгийн эхний тоглолтдоо Иранд 1:0-ээр хожигдсон Мароккогийн шигшээ баг өнөөдөр Португалтай тулах билээ. Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх энэхүү тоглолтын талаар Марокко улсын шигшээн дасгалжуулагч Эрве Ренар сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Тэрбээр “Эхний тоглолтод бид хожиж чадаагүй. Гэхдээ би хийсэн сонголтоо өөрөө хариуцах болно. Өнөөдөр бид шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Бүх зүйлийг санаар эргүүлэхийн төлөө бид тоглох болно. Манай багийнхан өөрсөддөө итгэх хэрэгтэй. Мөн Роналдогийн тоглолтыг гаргуулахгүйн төлөө бүхнийг хийх ёстой” хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудаст ярьжээ.