Швейцарийн Нёон хотноо Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа сугалах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Шөвгийн 16-д Английн дөрөв, Испанийн дөрөв, Германаас гурав, Италиас гурав, Францаас хоёр багууд үлдсэн билээ.
Өчигдөр болсон сугалаа эхнээсээ л хатуу таарсан бөгөөд Германы шилдэг "Боруссия Дортмунд" Францын аварга "ПСЖ"-тэй таарсан бол Английн "Манчестер Сити" Испанийн "Реал Мадрид", Английн "Ливерпүүл" Испанийн "Атлетико Мадрид" гэсэн гал гарсан тоглолтууд гарахаар боллоо. Харин Английн "Челси" Германы алдарт "Байерн Мюнхэн" клубтэй таарлаа.
Үлдсэн Английн баг болох "Тоттенхэм" Германы "Лейпциг"-тэй учраа таарлаа. Тэгвэл Роналдо тэргүүтэй "Ювентус" Францын "Лион"-тай таарсан бол Италийн "Аталанта" Испанийн "Валенсия"-тай учраа таарсан бол Италийн "Наполи" клуб Испанийн "Барселона"-тай сүүлд үлдлээ.
Шөвгийн 16-гийн эхний тоглолтууд ирэх оны хоёрдугаар сарын 18, 19, 25, 26-ны өдөр болох бол хариу тоглолт гуравдугаар сарын 10, 11, 17, 18-ны өдрүүдэд болох билээ.