Дэлхийн аваргын А хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр орой боллоо. Эхний тоглолтдоо Египетийг хожоод байсан Уругвайн шигшээ баг энэ удаад Саудын Арабыг 1:0-ээр буулгаж авснаар шөвгийн 16-д үлдэх болзлоо хангалаа. Харин Саудын Араб хоёр хожигдсоноор сүүлчийн тоглолтоо Египеттэй нэр төрөө хамгаалахын төлөө хийгээд л нутаг буцахаас өөр сонголт үлдсэнгүй.
Тоглолтын 23 дахь минутад Суарез энэ тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулсан. Ийнхүү Уругвай хэсгийн гурав дахь тоглолтоо Оростой хийж, хэн илүү нь нэгээр гарахаар болж байна.