Оросын шигшээ баг болон “ЦСКА” клубын хагас хамгаалагч Александр Головин замналаа Англид үргэлжлүүлж магадгүй байна. “Арсенал”-ын хуучин дасгалжуулагч Арсен Венгер Холбоодын цомын тэмцээний өмнө 22 настай хагас хамгаалагчийг авахаар сонирхож байсан. Тэгвэл Лондоны баг дахин түүнийг сонирхож байгаа ажээ.
Ерөөс “Арсенал” түүнийг сонирхохоо болиогүй байсан бөгөөд Унаи Эмериг дасгалжуулагчаар томилсоны дараа саналаа тавихаар зэхэж байжээ. Тиймээс Лондоны багийн скаутууд Головины тухай бүх мэдээллийг Эмерид өгсөн бөгөөд Испани мэргэжилтэн ч түүнийг авах ажлаа эхлүүлжээ.
Гэхдээ одоогоор “Арсенал” Головины төлөө “ЦСКА”-д ямар нэг санал хүргүүлээгүй байгаа аж. Түүнийг “Челси”, “Ювентус” клубүүд сонирхож байгаа. Моксва хотын баг шилдэг тоглогчоо 25 саяар үнэлж байгаа юм.