Египетийн шигшээ багийн хагас хамгаалагч Мохамед Салах Чечений хүндэт иргэн болжээ. Энэ талаар Рамзан Кадыров хэмээх дарга мэдээлжээ.
Тэрбээр “Мохамед Салах Чечений хүндэт иргэн боллоо. Египетийн шигшээ болон “Ливерпүүл” клубын агуу хөлбөмбөгчийг энэ орой хүндэт иргэнээ болголоо. Бид түүнд хүндэтгэл үзүүлж, оройн зоог барьж, үндэсний тэмдгээ гардууллаа” хэмээн бичжээ.