ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн тоглолтууд маш сонирхолтой өрнөсөөр байна. Эхний тоглолтдоо Мексикт хожигдож, санаанд оромгүй эхлэл тавьсан Германы шигшээ өнгөрсөн шөнө 02:00 цагаа Шведтэй тулж, үхэх сэхэхээ үзлээ. Ямар нэг байдлаар оноо алдсан тохиолдолд Герман тун хүнд байдалд орох байсан.
Гэвч эцсийн мөчид гоол оруулж, 2:1-ээр хожсоноор гурван оноо авч, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. Тоглолтын 32 дахь минутад Тойвенон гоолдож, Швед тэргүүлж эхэлсэн. Харин 48 дахь минутад Ройс тэнцүүлсэн бол Кроос 90 дэх минутад нэгийг нэмж, өрсөлдөгчөө арай гэж буулгаж авлаа.
Ийнхүү хоёр тойргийн дараах байдлаар Мексик зургаан оноотой хэсгээ тэргүүлж, Герман, Швед 3 оноотой удаалж байна. Сүүлчийн тойрогт Германы шигшээ Солонгостой тулна. Харин Мексикийн шигшээ Шведтэй. Германы хувьд оноо алдах эрхгүй тоглолт. Солонгосыг зайлшгүй хожих өөрсдийн даалгавраа биелүүлэх ёстой. Нөгөө талд Шведийн шигшээ Мексикийг хожиж байж хэсгээ гарах боломжоо хадгалах юм. Тиймээс хэсгийн гурав дахь тоглолтууд тун сонирхолтой өрнөх нь.