Лукаку домогт Марадонагийн амжилтыг давтлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-24

Бельгийн шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Тунистэй хийж, 5:2-оор хожсон билээ. Энэ тоглолтод Бельгийн шигшээн төвийн довтлогч Ромелу Лукаку хоёр гоол оруулж, дубль хийсэн билээ. Ингэснээр дэлхийн аваргад хоёр тоглолт дараалан дубль хийсэн Марадонагоос хойшхи анхны тоглогч болж байгаа аж.

Хамгийн сүүлд Аргентины домогт довтлогч Марадона 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцохдоо хоёр тоглолт дараалж хоёр гоол оруулсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн Лукаку дэлхийн аваргад дөрвөн гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг Роналдогийн хамтаар тэргүүлж байна.