Дэлхийн аваргын хүрээнд өчигдөр гурван тоглолт болоход нийтдээ 14 гоол орлоо. Английн шигшээ Панамыг 6:1ээр бутниргэж, Японы баг Сенегалтай 2:2-оор тэнцэж, Колумбийн шигшээ Польшийг 3:0-дэж, нутаг буцаахаар болсон.
Тэгвэл дэлхийн аваргад нэг өдөр ийм олон гоол орсон тохиолдол 28 жилийн дараа л давтагдаж байгаа аж. Хамгийн сүүлд 1990 онд л нэг өдрийн гурван тоглолтод 14 гоол орж байжээ. Дашрамд дурьдахад, энэ статистикийг гурван тоглолттой өдрийн үр дүнгээр тооцож байгаа гэдгийг мартаж болохгүй. Өнөөдрөөс хэсэгт нэг өдөр 4 тоглолт болно.