Монгол хүү Коста Рика, Швейцарийн тоглолтын хөтөч хүүхэд болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-25

Өлзийбатын Амар гэх хүү “KIA motors” компаниас зарласан “Миний мөрөөдлийн KIA” эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцон түрүүлж, ОХУ-д болж буй Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд хөтөч хүүхэд хийхээр шалгарчээ.

Тодруулбал, Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-ий ногоон зүлгэн дээр гарч, энэ сарын 27-28-нд шилжих шөнө Е хэсгийн сүүлчийн тоглолт болох Коста Рика болон Швейцарийн багийн бөмбөгийг гардуулж өгөх юм байна. Тоглолт Монгол Улсын цагаар шөнийн 02.00 цагт болох юм байна. Тэрбээр өчигдөр ОХУ-ыг зорьжээ.