Өнгөрсөн долоо хоногийн шилдгээр Порзингс, Адетокумбо нар нэрлэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2020-03-06

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн улирлын тэмцээн явагдаж байгаа билээ. Сар гаруй хугацааны дараа улирлын тоглолт дуусч плэйоффын тоглолт эхлэх билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн өрнөд бүсийн шилдэг тоглогчоор Даллас Мавирекс багийн Кристапс Порзингс нэрлэгдсэн бөгөөд 4 тоглолтод оролцож 3 хожил, 1 хожигдолтой байна. Мөн 26.3 оноо, 11.8 самбар, 2.5 дамжуулалт, 2.3 хаалтыг дунджилжээ.

Харин дорнод бүсийн шилдгээр Милоуки Багс багийн тоглогч Яннис Адетокумбо нэрлэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт 4 тоглолтод оролцсон бөгөөд бүгдэд нь ялалт байгуулжээ. Мөн 28.5 оноо, 16.5 самбар, 5.5 дамжуулалтыг үзүүлжээ.

Сэдвүүд :