Өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн тоглолтыг ганц фанат үзжээ

Б.ГАНЗОРИГ
2020-03-11

Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолт болсон. Испаний "Валенси" клуб талбайдаа Италийн "Аталанта" клубтэй тоглосон тоглолтыг "Месталья" цэнгэлдэхэд ганц фанат Висенте Наварро үзжээ. Насаараа "Валенси"-ын тоглолтыг үзсэн үнэнч фанат 54 настайдаа хараагүй болсон. Тэрбээр суудаг газраа буюу 15 дугаар эгнээний 164 дүгээр суудалдаа үргэлж ирж сууж багаа дэмжсээр байсан юм.

Гэвч өнгөрсөн жил Наварро ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд түүний үнэнч сэтгэл, гайхалтай зан чанарыг үнэлэн энэхүү хөшөөг 15 дугаар эгнээний 164 дүгээр суудалд хөшөө босгожээ. Ингээд коронавирусийн улмаас фанатуудыг стадионд орохыг хориглосон ч Наварро хаалтгүй "орж", суудаг суудалдаа сууж, багаа дэмжсэн байна.