Роналдо 1966 оноос хойш анх удаа ДАШТ-нд пенальт алдсан тоглогч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-26

Португалын шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтдоо Ираныг хожих боломжтой байсан ч 1:1-ээр тэнцсэн. Багийн лидер Роналдо торгуулийн цохилт алдаж, багаа нэгээр гарах боломжийг үгүй хийсэн билээ.

Тэгвэл Роналдо 1966 оноос хойш анх удаа дэлхийн аваргад торгуулийн цохилт алдаж байгаа тоглогч болж байгаа ажээ.