ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Одоогоор шөвгийн 16-д үлдэх багуудын найм нь тодроод байна. Тэгвэл энэ удаагийн дэлхийн аварга технологийн дэвшлээр гайхуулахаас гадна, торгуулийн цохилтоороо рекорд тогтоож байна.
Өнгөрсөн шөнө болсон Аргентин болон Нигерийн тоглолтод торгуулийн цохилтоос гоол орсон. Мөн Хорватын эсрэг Исландын лидер Сигурдссон торгуулийн цохилтоос гоол оруулсан билээ. Энэ нь Орост болж буй дэлхийн аваргын 17 дахь торгуулийн цохилт байсан байна.
Ингэснээр 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршид 17 удаа 11 метрийн торгуулийн цохилт хийсэн рекордтой зэрэгцэж ирлээ. 1998 онд нийт тэмцээний туршид 17 удаа торгуулийн цохилт цохисон. Харин энэ удаагийн дэлхийн аварга хасагдах шатандаа ч ороогүй байгаа. Тиймээс энэ тоо хэд ч хүрч магадгүй байна.